• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48582.17

( -67.32 -0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48582.17 -67.32
MSE A Индекс 17660.73 -46.49
MSE B Индекс 14413.16 -5.41

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-12 15:59:21

Энэ өдөр нийт 1,956,603,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-06-12 10:00:13

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.06.12) дараах симболтойгоор эхэлнэ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-06-12 09:34:58

Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 14.1 тэрбум төгрөг, 2 жилийн хугацаатай купонтой бондод 12.8 тэрбум төгрөг, нийт 26.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 33 ширхэг захиалгын санал ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-09 15:18:45

2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 315,869,254 төгрөгийн үнийн дүн бүхий 654,089 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.98%), Бэрх Уул ХК (BEU +14.90%), Улсын их дэлгүүр ХК (UID +13.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -10.77%), Э-Транс ложистикс XК (ETR -7.72%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR -7.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 48,921 ширхэг нэгж эрх 14,198,647 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,484 ширхэг үнэт цаас 133,938,150 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11,054 ширхэг үнэт цаас 1,105,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 396,000 ам.доллар буюу 1,415,731,680 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 2,985,137,731 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.56% хувиар буурч, 48,891.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,132,765,391,020 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

OSZAR »